“Номин талст” хамтлагийн дуучин МУСТА Т.Дэлгэрмөрөн монголын бүх сайхан ээжүүд, охид бүсгүйчүүддээ зориулан “Гэрэлт үзэсгэлэн гоо” хэмээх нэртэй хүндэтгэлийн цэнгүүн, шоу тоглолтоо Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр буюу 3 сарын 8-нд 19:00 цагаас ганцхан удаа “SS-CLUB”-д хийхээр товоо зарласан билээ. Тэрээр тус тоглолтоо бүх сайхан эмэгтэйчүүддээ зориулахын зэрэгцээ өөрийнхөө хайрт ээждээ дээдийн дээд хүндэтгэл үзүүлж ийнхүү тоглох гэж байгаагаа мэдэгдсэн юм.

   МУ-ын Ардын жүжигчин А.Долгор, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Э.Бүрнээбаяр, МУГЖ Т.Баясгалан, Азийн ятгын хатан хаан МУСТА Ч.Мөнх-Эрдэнэ, МУ-ын Морин хуурын чуулга, ҮДБЭЧ-ийн 9-н хатад, Яруу найрагч Ц.Хулан, Улсын Филармоны Баянмонгол чуулга зэрэг олон гайхалтай уран бүтээлчид урилгаар оролцож буй хүндэтгэлийн цэнгүүн, шоу тоглолтын албан ёсны хэвлэлийн хурал 3 сарын 5-нд 15:00 цагаас “Centro club”-д зохион байгуулагдахаар зарлагдлаа.

   Дашрамд дуулгахад дуучин Т.Дэлгэрмөрөн хэвлэлийн хуралдаа хүрэлцэн ирсэн сэтгүүлчдэд зориулан тусгайлан бэлэг бэлтгэснээ гардуулан өгөх бөгөөд ая дууны мэндчилгээ дэвшүүлж нөхөрсөг сайхан яриаг өрнүүлж тоглолтынхоо мэдээллийг хүргэх юм.

Таныг урлагийн тэнгэр ивээг...
www.URLAG.mn