Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн хурдан морины уралдаан  Хүй долоон худагт үргэлжилж байна. Өглөө эрлийз дунд, өдөр их насны морьд уралдсан бөгөөд одоо соёолон насны уралдаанаар үргэлжлэх байна.

Соёолон насны морьдын  уралдаанд 117 хүлэг бүртгэгдсэнээс сэрвээний өндрөөр 7, шүдлэгээгээр 2, өөрсдийн саналаар  9 морь үлдэж, нийт 99  хүлэг гарааны зурхай руу хөдөллөө.