НМХГ-ын мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагчид 2019 оны тавдугаар сарын 13-ны өдрийн үүрээр Хүчит шонхор худалдааны төвд хөдөө орон нутгаас мах тээвэрлэн ирсэн худалдаа эрхлэгч 23 иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулжээ.

Тус захад орон нутгаас тээвэрлэн ирсэн 34.5 тн мах, махан бүтээгдэхүүн худалдаалагдсан байна.  Хяналт шалгалтаар малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн тээвэрлэн худалдаалж буй зарим иргэд мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээний баталгаажилт, тамга тэмдгийг дутуу хийлгэсэн, огт гэрчилгээ аваагүй, гарал үүсэл тодорхой бус мах худалдаалж байсан зөрчлийг илрүүллээ. Түүнчлэн зориулалтын бус тээврийн хэрэгсэлээр малын махыг арьс, шир, нэхий зэрэг түүхий эд бүтээгдэхүүнтэй хольж, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй тээвэрлэж байсан нийтлэг зөрчил илэрсэн гэдгийг НМХГ-аас мэдээлэв. Иймээс иргэд малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн худалдан авахдаа гарал үүслийн гэрчилгээг үзэж, сонголтоо хийхийг зөвлөж байна.