Жүжигчин Леонардо Ди Каприог Оскар авахаар  чадварлаг  жүжигчин гэдэгтэй  дэлхий нийтээрээ   санал нийлдэг. Өчигдөр болсон 86 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолын  ажиллагааны үеэр  түүнийг  “Шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд Оскарын эзэн болно гэдэгт  хүн бүр итгэж байсан.  Харамсалтай нь энэ удаад Оскар түүнээс “зугтсан” бөгөөд  хэвлэл мэдээллийнхэн  түүний энэхүү гунигт агшинг алдалгүй  авсан байх юм.