Нөхөртөө бүгдийг нь хэлээд орхиод явах уу
2019/05/14
Сайн байна уу. Нэрийг минь нууцлаад өгөөрэй. Би 27настай 2сайхан хүүхэдтэй нөхөр маань оюу толгойд ажилладаг байж байгаад солонгос руу явсым л даа. Цуг байх хугацаа үнэхээр богинохон байдаг болхоор солонгос явахад нь тийм ч ач холбогдол өгөөгүй 28 өдөр ажлаад 14 хоног амрах шиг санаа л явуулсан.
Яваад 4 сар болж байна. Миний утас эвдрээд манай хүн надад утас өгч явуулваа. Утсанд нь фб ээ оруулах гээд нээтэл өөр нэг хаяг байна. Гайхаад үзтэл хэд хэдэн хүүхэнтэй чаталсан чат бас нэг хүүхэн рүү юу хийж байгаагаа байнга зургаа явуулж v.call 20-50 минут хийсэн зөндөө юм байсан бүр эрхтнийхээ зургийг хүртэл явуулсан байхын. Надтай өдөрт орой ажлаа тарж ирээд үсрээ л 5 минут ярьдаг байх охинтойгоо яриул удна. Ядраад байна хоолоо хийж байна, нойр хүрээд байна, унтлаа гээл тасалчина. Хүү маань 7 сартай уул нь анх явахад нь би араас нь очихоор тохирчихсон юм, тэгсэн одоо бол чи энд ажиллаж чадахгүйн байна аа ядраад хүүхдүүдээсээ хол байж үзээгүй хүн балрахын байна ирнэ гээд хэрэггүй гээд байхаар нь эвий дээ миний хань ганцаараа л бүгдийг болгох гэхийн гэж бодоод ядарлаа унтлаа гэхээр нь за сайн амраад ав гээл чатдаа байсан ч залгахгүй амраг гээд л байдаг байсан. Хэдэн өдрийн өмнө энэ чатыг нь уншаад надад унтлаа ядарлаа гэж хэлээ л тэр хүүхэнтэйгээ гал халуунаар чаталж гэртээ аваачиж гадуур явж яг л хосууд шиг бүх юмаа зөвлөлдөж байгааг нь мэдээд зүгээр л 2 хүүхдээ унтуулчихаад 00доо ганцаараа уйлж суусан.
Би мэдсэн гэдгээ хэлээгүй ээ аман дээр гарж ирээл2 болиод байгаа. Үнэнтэй эвлэрхээс айгаад байгаа юм шиг. Одоо яг л урьдын адил ядраад байна гээл утсаа тасладаг хэвээр. Би хэрүүл хиймээргүй байна. Зүгээр л буянаараа бол гээд орхичих уу. Сүүлийн хэдэн өдөр миний зүрх цохилохгүй зүгээр л хов хоосон бие л байгаа юм шиг санагдаад толгойд юу ч орж ирэхгүй байна. Сэтгэлээрээ үхэж байх шиг байна өө. Би яах вэ (хамгийн аймар нь тэр хүүхэн нь Оюу толгойд хамт ажиллаж байсан хүүхэн нь зөндөө юм бичмээр байгаа ч бодохоор л үхчих гээд байна). Мэдээгүй юм шиг дуугүй байх уу. Бүгдийг нь хэлээд орхиод явах уу надад туслаач
Бодож үз. · 2019/06/05
Би бол эрэгтэй хүн байна аа. Чи өөрийгөө зоригтой байлга чантарч болохгүй. Нөхөр чинь яг цагаа тулахаар эхнэр хүүхдээ л бодно. Ер нь бол тэгдэг юм билээ. Харин наад нэг хүүхэн чинь бол зүгээр л шохоорхол гэдгийг нөхөр чинь мэдэж байгаа л байх. Мэдэхгүй ч байж магадгүй. Чи тэгэхээр тэр хүүхэн рүү нь шууд залгаж яриад тулгаад дарамтал. Харин нөхөртөө бол юу ч бүү дурс. Өөрөө чамд тайлбарлах хүртэл бүү залгаж өөрөө ам нээ. Хэрэв ам нээвэл юу ярихыг нь сайн сонс дараа нь дуугар. Чи бас өөртөө арчаатай бай. Би нэг хүүхдийг нь гаргаж өгсөн гээд гэрт суугаад халтар царайлаад байх шаардлагагүй шүү. АМЬДРАЛ ДАНДАА ДАРДАН БАЙХГҮЙ ШҮҮ. Сайнтай, муухайтай амьдрал чинь жинхэнэ шүү дээ.
matilda · 2019/05/17
Зочин · 2019/05/16
Буянаараа болог гээд орхичих. Араас нь битгий чаргууцалд. Зүгээр хая. Харин тоохгүй байхаар яагаад ярихгүй, тоохгүй байна гээд өөрөө ярьж магадгүй. Ядаж хол байгаа болохоор. Өөрөө ажил өтөрөл хийгээд орлоготой байгаа бол жаахан тоохгүй орхиод үз.
Зочин · 2019/05/15
Юу бичээд байдаг хар малнууд Вэ,,!!!!!!!!!!!!!!!! Бугдээрээ салтайны донтой болчихож гэмээр . Болж бутэж байгаа юм ард тумэнд ер нь байна уу??????????????????? Аль эсвэл бугдээрээ гажиг болсон уу
Зочин · 2019/05/15
Нөхөр чинь сэтгэцийн гажигтай байж магадгүй л юм байна даа. Бэлэг эрхтнийхээ зургийг явуулсан байхдаа яахав дээ.
Зочин · 2019/05/15
Чи өөртөө "Туулах ёстой даваа тулгарчээ. Надад давж чадах сэтгэлийн тэнхээ байгаа" гэж хэлэх хэрэгтэй. Чамд бурханаас өгсөн хоёр сайхан бэлэг байна. Давааны цаана сайхан амьдарал байгаа гэдэгт итгэ. Магадгүй чамд хүнтэй өөр хүнтэй болсноо хэлэх арга нь утас явуулахдаа мэдээлэлээ устгаагүй байж болох юм. Хэрэв нөхөр чинь санхүүгийн дэмжлэг явуулдаг бол хүүхэд жоохон байгаа, санхүүгийн асуудал тулгарах магадлалтай зэргээ харгалзан яаран муудалцах хэрэггүй байж болох юм. Өөрийгөө одооноос бэлтгэж, өөдрөг ирээдүй рүү зоригтой алх бүсгүй минь. Чи чаднаа
zochin · 2019/05/15
Muu l hun bndaa salsan n deerdee erthen
ММММММММММ · 2019/05/14
Анхнаасаа солонгос явахдаа нөгөө хүүхнээ дагуулаад л чамайг хаяаад явсан юм байна даа. Чамайг гэх сэтгэл үгүй болждээ. Одоо чи юу мэддэг болсоноо нөхөртөө, өөрийн аав ээждээ, нөхрийнхөө аав ээж хамаатан садан гээд бүх хүнд нь хэл. Тэгээл төрсөн гэртээ оч алгаа тосоод авах эцэг эх чинь байна шүү дээ. Ганц залуугаас болж өөрөө өөрийгөө зовоох хэрэг юу байна. АМЬДРАЛ БОЛ БЭЛЭГ ШҮҮ ДЭЭ өөрийгөө бод.
zochin · 2019/05/14
sal sal egch min
Зочин · 2019/05/14
ene amidrald tseg taviad chi yu hiij buteej chadhaa uzvel deergui yu bi bol bas l amidrald ihiig l uzej bn hudlaa l yarisan bol ene hamgiin ehnii bas hamgiin tom baij bolomgui shaltgaan shuu dee ternees tsaashih n bol bodood ch hereggui .. chi gedeg huvi hunii husel muruudul yah bilee karer yah bilee uuriiguu tusad n taviad uzdee