Өчигдөр орой 22:00 цагийн орчим Дамбадаржаад дэлгүүрийн гадна хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй буюу гарын хуруунуудыг нь тасалсан бага насны охин байсан тул иргэд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна.

Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгахад Сүхбаатар дүүргийн 17-р хороонд оршин суух 7 настай М.Я охины зүүн гарын дунд хуруу, долоовор хуруу, баруун гарын эрхий хурууг түүнтэй хамт амьдардаг нагац ах нь согтуурсан үедээ тасалж, гэмтээсэн байна. Хэргийг үйлдсэн этгээд нь Г.Ш гэх 51 настай этгээд бөгөөд түүнийг саатуулсан байна. Харин гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн охин ГССҮТ-т хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа аж.

Тиймээс иргэн та хажуу айл, эргэн тойронд тань хүчирхийлэл үйлдэгдэж байвал цагдаагийн байгууллагад хандаж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.