Монголын хөгжмийн урлагт хэдийнэ өөрсдийн орон зайг бий болгож, олон мянган сонсогч фенүүдтэй болон алдаршсан “Шанз-3” хамтлагийнхан Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан 3 сарын 8-ны өдөр “Happy woman’s day” тоглолтоо VLVT club –д 21 цагаас тоглохоор болжээ.

Шоу тоглолтын зочин уран бүтээлчид: Аадар хамтлаг, уран нугараач Лхагва-Очир, Хөгжим бүжгийн колежийн бүжгийн оюутан, циркийн "Галын үзүүлбэр" хуучир хөгжимчин Одноо нар оролцох аж.

Эрхэмсэг, ялдам бүсгүйчүүд та бүхэн өвөрмөц хэмнэл, эрч хүч, залуу насыг мэдрүүлэх нэгэн үдшийг “Шанз-3” хамтлагийн үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй өнгөрүүлээрэй.