МУГЖ И.Одончимэг "Asian Film and Tv week" буюу Азийн соёл иргэншлийн ярилцлагын хуралд оролцож байна.  Тэрбээр “Солиот эх” уран сайхны киногоороо өнгөрсөн жил БНХАУ-ын "Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд Чиндао хотод зохион байгуулсан "Олон улсын анхдугаар кино наадам"-д амжилттай оролцож, “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагнал авсан тул ийнхүү хуралд оролцох урилгыг хүлээн авсан гэнэ.

"X ТҮЦ" продакшны уран бүтээлчид Хятадын зохиолч Ванг Хэнг Жигийн "Солиот эх" өгүүллэгээс сэдэвлэсэн дэлгэцийн бүтээлээрээ мөн “Цагаан хадаг”, “Ээж”, “Чингисийн хүүхдүүд” кино өрсөлдсөн.  Уг наадамд 12 орны 55 бүтээл зургаан номинацид нэр дэвшин өрсөлдөж "Солиот эх" уран сайхны киноны Номоо-н дүрээр МУГЖ И.Одончимэг “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналын эзэн болсон гэдгийг өдгөө үзэгчид сайн санаж буй биз ээ.