Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд өдөртөө дулаарч ихэнх нутгаар салхи шуургатай байна.

2019 оны 05 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 23-25 хэм дулаан байна.

2019 оны 05 дугаар сарын 22-ноос 05 дугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо, 24-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 22-нд Алтайн уулархаг нутгаар, 23-24-нд ихэнх нутгаар, 25-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говь, талын нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. 23-нд нутгийн баруун хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар сэрүүснэ.