Шашин төрийн тахилгат шүтээнт уул овоонд эмэгтэй хүн гишгэж болохгүй гэцгээх юм. Учир начрыг нь ухааруулж тайлбарласан тодорхой зүйлийг олж үзсэн хүн цөөн байдаг бололтой.

Дэлхийн дээвэр болсон агуу их оргилуудад эр хүнээс түрүүлэн хөл тавьсан суут бүсгүйчүүд ч гэсэн тэр уул овоонд хөл тавих эрхгүй гэж үү?

Энэ хоригийн жинхэнэ утга учир юу вэ? Хорин нэгдүгээр зууны соёлт ард олон үүнийг дагаж мөрдөх шаардлагатай юу гэдэг асуудал тавигдана.Хэрэв шашны энэрэнгүй бодлогоор эмэгтэй хүнийг уул овоонд авируулмааргүй байвал тэднийг мөрөн дээрээ үүрээд онгон шүтээнт хайрхан ууландаа гарахыг уриалмаар байна. Хэн ч тэнгэрээс унаагүй. Эх хүнээс уйлж төрж, эхийн уураг цагаан сүүг шимж өссөн билээ. 

                     Л.Лхагва

sonin.mn