Сайн байцгаана уу? Би найз залуутайгаа үерхээд 8 сарын нүүрийг үзлээ. Эхний хэдэн сар би ер нь нээх хайргүй байсан. Өөр хүмүүстэй бичиж ярилцаж энгийн л сайхан найзууд шиг байлаа.

Тэгсэн сүүлийн хэдэн сараас нөгөө хүн маань надад хайргүй надад итгэдэггүй болоод ирсэн. Би гэдэг хүн араас нь унаж тусдаг боллоо. Найз залуу маань ч намайг элдвээр харааж уйлуулж ар гэрийхнийг маань хүртэл доромжилж удмаа дагасан гэж намайг хараадаг болсон! Сүүлийн 1-2 сард би гэдэг хүн жирэмснээ мэдсэн. Хэлтэл баярлаж байгаа юм шиг царайлаад намайг 2улаа авахуулая, сургуулиа төгсөе гэлээ. Би ч хэлсэн саналыг нь зөвшөөрөөд эмнэлэг орсон... Ингээд намайг бүр мөсөн улам илүүгээр хайрлах юм болов уу гэсэн үгүй ээ бүүр л дорд үзэж харааж уурлаад их хэцүү юм аа. Би хараалган доромжлуулан бүхэл бүтэн 6 сар ардаас нь явлаа. Энэ хүн ахиж засрах болов уу?? Би тэсээд хүлээгээд байх уу?? Надад нэг зөвлөгөө өгөөч хүмүүс ээ