Монгол Улсын анхны Замын хөдөлгөөний дүрмийг баталсаны 94 жилийн ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион байгуулах юм. 

Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж байгаа уг өдөрлөгт тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэх, даатгал, оношлогоо гэх мэт маш олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг энэ төрлийн чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөллүүд оролцоно.

Мөн 11:00-16:00 цагийн хооронд тээврийн хэрэгслийн явуулын оношлогоо, жолооны эрх сэргээх шалгалт авах, жолоодох эрхийн үнэмлэхийг шинээр болон дахин олгох, хаяж гээгдүүлсэн үнэмлэхийг дахин олгох, эрхээ хасуулсан иргэдийн эрхийг сэргээх, зөвлөгөө мэдээлэл өгөх, автомашины дугаарын давхцалыг шалгах, албан журмын даатгал, бүх төрлийн лавлагаа мэдээлэл зэрэг төрөөс үзүүлдэг бүх үйлчилгээг нэг дор түргэн шуурхай үзүүлэх юм байна. 

Энэхүү өдөрлөгийн үеэр жолооны эрхээ сэргээлгэх сургалтад хамрагдаж, гурав хоногийн дараа үнэмлэхээ авах боломжтой болохоос гадна, машинаа унаж очоод оношлуулах, албан татвараа төлөх гэх олон үйлчилгээг нэг дороос авч болно.

Тээврийн цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төв, Албан журмын даатгалын холбоо, Бүртгэл хяналтын төв гэх мэт байгууллагууд оролцож,  иргэдэд тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өгөх юм байна.

 Тээврийн цагдаагийн албанаас:

  • Автомашин, Техник багаж хэрэгслийн үзүүлэн танилцуулга
  • Автомашины утаа хэмжигч
  • Бэлэн бус торгуулийн лавлагаа, түүний талаар мэдээлэл өгөх
  • Төрийн бус байгууллагатай хамтран хугацаа дууссан, зөрчлийн оноо дууссан жолоочийн эрх сэргээх сургалтыг зохион байгуулна.

 Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв:

  • Хаясан, гээсэн жолооны үнэмлэх олгох
  • Жолооны үнэмлэхний үзэсгэлэн гаргах
  • Цагдаагийн Сүлд чуулгын урлагын тоглолт

 Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар:

  • Алба хаагчдын гардан тулааны үзүүлэх тоглолт

 Авто тээврийн үндэсний төв:

  • Тээврийн хэрэгслийн явуулын оношлогоо
  • Тээврийн хэрэгслийн бүртгэл
  • Тээврийн хэрэгслийн лавлагаа
  • Мэргэшсэн жолооны үнэмлэхний талаар мэдээ мэдээлэл өгөх

 Албан журмын даатгагчдын холбоо:

  • Тээврийн хэрэгслийн даатгал
  • Жолочийн хариуцлагын даатгалын үйлчилгээ

 Нохойн сургалтын төв:

  • Албаны нохойн үзүүлэх тоглолт