Сонгууль ойртож буй гэхдээ бүтэн жил дутуу байхад улс төрч, нам, эвсэлийн шоу эхлэв. Хүүхдийн мөнгийг ялгаварладаг олгоод байдаг. Тэгсэн хэрнээ сонгууль дөхөөд ирэхээр үүнийгээ зогсоох талаар шийдвэр гаргах нь хачин. Улсын төсөв чинь халамж, тэтгэмжийн хавтгайрлалтандаа сэхэхгүй байгаа гэх мөртлөө өөрсддөө ашигтай зүйлд бол хэдэн тэрбумаар нь цацах нь бүүр ч сонирхойлтой. 

Монгол улсынхаа бүх хүүхдүүдэд хүүхдийн мөнгө өгөх гэлээ хэмээгээд л засгийн газар унагаж байсан. Тэгвэл өнөөдөр тэд үүнийгээ мартжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүсэлт гаргасан хүүхэд бүрт Хүүхдийн мөнгө олгох үүргийг өглөө. Ерөнхий сайдын энэ үүрэг чиглэл 2019 оныг "Хүүхэд хамгааллын жил” болгосонтой уялдуусан гээд өөрсдийгөө аваад гарчихна гэж төлөвлөө юм болов уу? Уг нь энэхүү хүүхэд хамгааллын жил хөтөлбөр нь эхлээд хагас жилийн нүүрийг үзэж байгаа юмсан. 

Сонгууль болохоор хүүхэл, хөгшидийн нэрийг барьж халамж, тэтгэмжээ хавтгайруулан олгож, олгох хөтөлбөр, санал санаачлага, төсөл ярьдаг инээдэмтэй жишгээ халчих хэрэгтэй улс төрчдөө. Бид одоо гоё чихрэнд хууртахаа больсон. Найман настай сургуулийн багачууд хүртэл та нарын үнэн үг, худал үйлдэлийг ялгадаг болчихоод байна. Өнөөдрийн байдлаар хүүхдийн мөнгийг  Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд хамрагдах олгож байгаа юм байна. Гэвч өнөөдөр амьдралын айлын хоёр хүүхдийн нэгэнд нь мөнгө өгөөд нөгөөд нь өгөхгүй эсвэл гурван хүүхдэд огт байхгүй байгаа жишээ олон. Өмнөх онд хүүхдийн мөнгөө аваагүйд нь нөхөж олгоно гэж хэсэг яриад өгөх болохдоо болчихсон. Ингэж хүүхдийн нэр барьж сонгуулийн шоу хийж байхаар "хүүхдийн мөнгөө зогсооё".

 

Үргэлжлэл бий....