Монголдоо төдийгүй дэлхийд цөөхөн эрэгтэй уран нугараачдын нэг МУСТА Э.Лхагва-Очир "Галын домог" нэртэй театрчилсан цирк шоу үзэгчдийн хүсэлтээр Үндэсний АСА циркийн тайзнаа 3-р сарын 7,8-нд дахин тоглогдох гэж байна.

Монголд анх удаа болсон "Галын домог" нэртэй театрчилсан цирк шоугаараа "Бөртэ чоно, Гуа марал"-ын түүхийг өгүүлсэн юм. Энэхүү зохиолыг нь “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Хулан бичсэн ажээ. Монголд шинээр хөгжиж буй этник урсгалыг шингээсэн, драмчилсан тоглолтоороо биеэр өгүүлэхүйн гайхамшигийг мэдрүүлсэн авъяаслаг уран бүтээлчтэйгээ дахин уулзах боломж ийнхүү нээгдлээ.

 photo 19_zps4e906867.jpg

Сонирхуулахад АНУ-ын Нью Йорк хотноо болсон “Mercedes Benz New York Fashion Week” загварын шоунд Монголын дизайнер Katya Zol өөрийн загваруудаа амжилттай танилцуулсан тухай мэдээлж байсан. Ажаа гэгээнтний санаачилсан хорт хавдраар өвдсөн хүүхдүүдийг эмчлэх эмнэлэг байгуулах үйлст зориулсан хандивын энэхүү шоу тоглолт 2014 оны 2-р сарын 9-нд Lincolin center, 15-нд Tibet house- т  болсон юм.  Тус шоунд Las Vegas-ын Монголчууд маань идэвхитэй оролцсон төдийгүй энэ үеэр Үндэсний АСА циркийн жүжигчин СТА Э.Лхагва-Очир урилгаар оролцож олон хүний сэтгэлийг хөдөлгөж чаджээ.

 photo 13_zpscfd848bb.jpg

Амь дүйсэн, авхаалж самбаа шаардсан, үзэгчдийг алмайруулсан гайхалтай тоглолтыг үзэхийг хүссэн хүн бүрт зориулж байна.