ХУД-ийн 114 дүгээр сургуулийн технологийн багш хичээлийн цагаар согтууруулах ундаа хэрэглэж, сурагчдаа зодсон хэрэг гарсан билээ.

Тодруулбал "Багшийг хичээлээ заахаар ангидаа ороход нь өрөөнийх нь цонх хагарсан байсан учраас хүүхдүүдэд гар хүрсэн байна. Зодуулсан хүүхдүүд наймдугаар ангийн хүүхдүүд байсан аж. Энэ асуудлаар манай сургуулийн хоёр сурагчийн ар гэрийнхэн "Хүүхдүүд нь цочирдсон айдастай байгаа гэж" гомдол гаргасан. Бид хүүхдүүдэд гар хүрсэн багшийг өнөөдрөөс эхлээд ажлаас нь чөлөөлж, багшлах эрхийг нь тодорхой хугацаагаар түтгэлзүүлэх саналаа холбогдох газарт хүргүүлсэн. Тухайн багш согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь үнэн" гэсэн байна