Сайн байцнаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийг хүртэл толгой өөд татахгүй ажиллаж , дөрвөн хүүхдээ хүний зэрэгт хүргэх гэж зүтгэж л явна.

Монголын олон мянган өрх толгойлсон ээжүүдийн нэг болоод 6 жил болжээ. Энэ урт жилүүдэд болгоно доо гэж зүтгэсээр одоо бид 5 алзахгүй сайхан амьдарч байгаа ч одоо би маш их ганцаардаж байна. Гэнэт л толгой өөд татахгүй ажиллаж байснаа бодвол хувийн бизнес маань амжилт олоод ирэхэд , хүүхдүүд маань өсөөд дэм болоод эхлэхээр тэр хүнд маш их гомдох юм аа. Отгон хүүгээ тээгээд бие давхар байхад нөхөр маань нэг хүүхэнтэй явалддаг болсон байсан. Би аашилж загинаагүй. Маш тайвнаар тэр бүсгүйгээс гуйсан. Бид 10 гаруй жил хамт амьдарсан гэр бүл. Чи бидний амьдралыг тайван орхиоч... Гэж гуйхад ; Нөхөртөө гологдсон чамд хэцүү байгааг ойлгожийноо. Нөхөр чинь өөрөө л гүйдэг шдээ араас... гэж тавлангуй инээсэн.

Орой нь би 8 сартай хүүгээ хүндрэлтэй төрүүлж байсийм аа. Гунигтай байна аа. Бүхэл бүтэн хорвоог зөөллөх гэж төрсөн бүсгүйчүүд яагаад нэгнээсээ өрсөөд ч байгаам шиг тийм адгийн зантай бдгийм бол гэж боддог юм. Нялх биетэй намайг эмнэлгээс гараад ирэхэд тэр бүх юмаа аваад явчихсан байсан.

Тэр өдрөөс амьдрал миний нуруун дээр 100% ирсэн. Биеэ тэнхрүүлээд 2 давхар ажил хийлээ. Энэ хооронд том нь багыгаа хардаг болов. Өглөө 06-10 , 11-00 хүртэл ажилласаар... Ядарч унамаар байсан ч тэвчдэг байлаа. Саяхан би баталгаагаа салгах гэж уулзацгаасан. 17 наснаасаа үерхэж , гар гараасаа атгалцаад амьдралыг сайхнаар төсөөлөөд явж байсан тэр залуу. Би биш БИДНЭЭС урвачихсан тэр төмөр зүрх , хүйтэн сэтгэл хаана нь нуугдаж байсан бна аа? Одоо би ААВ гэдэг үгний эзнийг нэг ч хараагүй бага хүүгээ өрөвддөг юм. Ээж ээ. Надад аав байхгүйм уу? Би өвөөгөө аав гэж дуудаж болохгүйм уу гэж өр өмлөдөг хүүгээ л өрөвдөхийм даа. 
Залуу байгаа дээрээ хүнтэй нийлээч л гэж найз нөхөд хэлдэг. Энэ сайхан үрсийнхээ хөөрхөн инээдийг сарниах вий гэсэндээ би хүнтэй танилцдаг ч дотносдоггүй. Тэдэнд ганцхан БИ л байгаа. 
Захиж хэлэхэд нэг шөнийн жаргалаас нэг насны амьдралаа битгий сүйтгээрэй. Монголын өрх айл бүр өрөөсөн баганатай битгий байгаасай. Элэг бүтэн байх шиг тэгш сайхан жаргал байхгүй шүү залуус аа гэсэн захиасаар захидлаа жаргаая даа. Нуршсанд уучлаарай.