Энэ сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумы Нарангийн гол гэх газарт үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайд осол гарx 29 настай эрэгтэй техниктэйгээ унаж нас барсан хэрэг гарсан байна. 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тус уурхайн тогтоол усанд нуралт болсны улмаас том оврын машин унасан бөгөөд одоо болтол түүнийг гаргаж аваагүй байгаа юм. Ослын газарт Дархан-Уул аймгийг Онцгой байдлын газраас 10, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас 7 алба хаагч ажиллаж байна.