Гэрэл зургийг www.mpa.mn-с ашиглав

 

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын бүрэн эрхийг сэргээхийг эсэргүүцсэн "Бандааштай жагсаал" өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн гадна талбайд боллоо. Энэхүү жагсаалыг Ардчилсан намын эмэгтэйчүүдийн холбоо болон МАХН-ынхан Үндсэн хуулийн цэцийг шударга бус ажиллах гэж байна гэж үзэн  зохион байгуулав.

Уг жагсаалд оролцогчид “Иргэд сонгох эрхээ эдэлж чадахгүй байна. УИХ-ын гишүүн Д.Гантулгыг дахин гишүүн болгож болохгүй. Сүүлийн үед хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэрэг их гарч байгаа нь нийгмийг эмзэглүүлж байгаа. Үндсэн хуулийн цэц шударга ажиллах хэрэгтэй. Д.Гантулгын хэрэг дээр маргаан үүсгэх шаардлагагүй” хэмээсэн юм. 

Ийнхүү Үндсэн хуулийн Цэцийн гадаа жагсах болсон нь ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаар “ Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” , “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан шийдвэрлэнэ. Хуралдаанд иргэн Г.Нацагдорж, Д.Отгонбат, А.Кадирбек, Д.Ганхуяг, Б.Ууганбаяр нар болон УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Санжмятав нар оролцож байна.