ОХУ-ын Буриад улсын шилдэг дуучин шалгаруулах уралдааны ялагчаар тэртээх 2006 онд тодорч Буриад улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнуулан монгол түмэндээ алдаршсан, МУ-ын Соёлын Тэргүүн Б.Амархүү эх орондоо хүрэлцэн ирж "UBS" телевизээс жил болгон зохион байгуулдаг "Universe best songs" тэмцээний шүүгчээр ажилласаар хэдийн 3-н жил болжээ. Тэрээр шүүгч хийхийн зэрэгцээ өрийн фэнүүддээ зориулан цаг үргэлж шинэ уран бүтээлээ хүргэж тун завгүй явдаг нэгэн билээ. Тэгвэл сүүлийн үед бүр ч их завгүй яваа бөгөөд “Ах дүү Гримм”-ийн зохиолоос сэдэвлэн бүтээж буй “Анхны үнсэлт” мюзиклын гол дүрд тоглож байгаа юм. Энэ сарын 7,8,9-нд 19:00 цагаас Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа тоглогдох тус мюзикл нь хүүхэд залуусын дунд хэдийнэ хүлээлт үүсгээд байгаа бөгөөд амьд хөгжмийн хамтлаг тайз нь дээр мюзиклын хөгжмийг шууд амьдаар тоглож, дуучид уран бүтээлчид жинхэнэ амьд тоглолтын гайхимшгийг үзэгчдэд мэдрүүлэх юм.

   “Анхны үнсэлт” мюзиклын ерөнхий найруулагчаар Буриадын төрийн шагналт “Олег юмов”, Уран сайхны удирдагчаар Р.Мөнхсайхан ажиллаж байгаа бол хөгжмийн найруулагчаар “A-Sound” хамтлагийн аргил гитарчин Д.Мөнхболд, тайзны зураачаар А.Дөлгөөн нар ажиллаж байгаа юм. Түүнчлэн жүжгийн гол дүрүүдэд МУСТА, Буриад Улсын Гавъяат Жүжигчин Б.Амархүү, дуучин М.Сонор нар тоглож байгаа бол дүрүүдэд МУСТА Д.Баасанжав, Д.Алтансүх, Г.Батдорж, Ч.Доржсүрэн, А.Азжаргал, И.Хангай, Э.Цэгмид, Ч.Дорж, Ц.Гансүх, Ж.Буянтогтох, Т.Оюунболд нарын уран бүтээлчид оролцож байгаа ажээ.

   Дашрамд дуулгахад мюзиклын тасалбар 20.000 төгрөгөөр борлуулагдаж байгаа бөгөөд дуучин Б.Амархүүгийн фенүүд нь тус тоглолтын тасалбарыг худалдаж авсаар хэдийнэ дуусах дөхжээ. Түүнчлэн олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан тоглогдож буй тус мюзиклын тасалбар хосуудад хөнгөлөлттэй үнээр борлуулагдаж байгаа нь тасалбарын эрэлтийг нэмэгдүүлж байгаа ажээ. Ингээд үзэгчид та бүхнийг хайр дурлал, хүсэл мөрөөдөл, анд нөхөрлөлийн нандин мэдрэмж, үнэ цэнийг “Анхны үнсэлт” мюзиклээс мэдрээрэй хэмээн урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 70119411, 99996615, 89107887 дугаараар лавлаарай.