Бензин, мах, зээлийн хүү зэргийг буулгах хэрэгтэй гэдгийг сануулж машинтай жагсагчид жагсаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэд өчигдөр буюу тавдугаар сарын 27-ны өдөр мөн л өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний өсөлтийг эсэргүүцэж Сүхбаатарын талбайд жагссан юм. Гэвч тэд төв талбай дээр жагсах зөвшөөрөлөө аваагүй байжээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас өчигдөр зургаан хүнийг саатуулсан бол өнөөдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээр эл асуудлыг хэлэлцэж, дээрх жагсагчдыг зургаан хоног хорих шийдвэр гаргав.

Цагдаа нар баривчилгаа явуулах үеэр жагсагчидтай мөргөлдөж, 2-3 хүн гэмтэж, бэртэж яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авсан байна.

Жагсагчдын хувьд энэ сарын 30-ны өдөр болох "Хариуцлага нэхэх" Сөрөг хүчний жагсаалд оролцохоо зарлаад байсан юм.