Энэ орчлонгийн чимэг болсон эмэгтэйчүүдийн баярын өдөр тун удахгүй тохиож мянга мянган ээжүүд, охид бүсгүйчүүд маань халамжит хань, хайртай залуудаа эрхэмлэн дээдлэгдэж баярлан цэнгэх юм. Энэхүү сайхан баярыг тохиолдуулан “Номин талст” хамтлагийн дуучин МУ-ын Соёлын Тэргүүн Т.Дэлгэрмөрөн “Гэрэлт үзэсгэлэн гоо” хэмээх хүндэтгэлийн цэнгүүн, шоу тоглолтоо энэ сарын 8-нд “SS CLUB”-т 19.00 цагаас ганцхан удаа хийхээр болж өнөөдөр хэвлэлийн хурлаа зохион байгууллаа.  

   Дуучин Т.Дэлгэрмөрөн “Гэрэлт үзэсгэлэн гоо” тоглолтоо монголын бүх сайхан эмэгтэйчүүддээ болоод хайрт ээждээ дээдийн дээд хүндэтгэл үзүүлэн тоглож байгаа аж. Ийнхүү Нар, Сар, Эмэгтэй хүн гуравыг энэ ертөнцийн гийгүүлэгч нь хэмээн ихэд дээдлэн хүндэтгэн тоглож буй тус тоглолтонд, МУ-ын Ардын жүжигчин А.Долгор, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Э.Бүрнээбаяр, МУГЖ Т.Баясгалан, Азийн ятгын хатан хаан МУСТА Ч.Мөнх-Эрдэнэ, МУ-ын Морин хуурын чуулга, ҮДБЭЧ-ийн 9-н хатад, Яруу найрагч Ц.Хулан, Улсын Филармоны Баянмонгол чуулга зэрэг олон гайхалтай уран бүтээлчид уригджээ.

   Түүнчлэн МУ-ын Соёлын Тэргүүн Т.Дэлгэрмөрөн энэхүү гайхалтай тоглолтондоо нэгэн хүнийг эрхэмлэн дээдэлж, хүндэтгэл үзүүлэн урьж байгаагаа хэвлэлийн хурлынхаа үеэр зарласан бөгөөд тэрхүү эрхэм хүн нь МУ-ын тэргүүн хатагтай Х.Болормаа байсан юм. Ийнхүү монгол түмэндээ тэргүүн хадагтайгаа хүндэтгэн дээдэлж явахыг уриалж энэхүү тоглолтынхоо урилгыг хүргүүлж байгаа ажээ.

 photo IMGS6703_zps99bf0a66.jpg  photo IMGS6659_zpsfaaf5d90.jpg    photo IMGS6706_zps702f6c0a.jpg   photo IMGS6716_zps01f2cabf.jpg photo IMGS6715_zpsd941b10b.jpg          photo IMGS6639_zps6088ac14.jpg
 photo IMGS6724_zps79a82d1c.jpg