Хүн өөрт нь хайртай хүнийг сонгосон нь дээр үү, эсвэл өөрийнхөө хайртай хүнийг сонгосон нь дээр үү
2019/05/30
Сайн байцгаана уу та бүхэн минь зөвлөөрэй. Би одоо 21 настай. Ганцаараа тусдаа амьдардаг. Тусдаа амьдраад 1 жил гаран болж байна.
Амьдралг эрт эхлээд эртхэн хань ижилтэй болох чин хүсэлтэй нэгэн байна. Нэгэн охинд сайн болоод хойноос нь яваад бараг 1 жил болж байна. Тэр охин болохоор намайг тоохгүй, завгүй гээд л яваад байх. Тэгэхдээ яг үүнтэй адилхан нэг охин бас миний хойноос гүйгээд бараг яг нэг жил болж байна. (яг кино шиг) Гол асуух гээд байгаа юм нь хүн өөрт нь хайртай хүнийг сонгосон нь дээр үү, эсвэл өөрийнхөө хайртай хүнийг сонгосон нь дээр байдаг уу гэж асуух гэсэн юм. Та бүхэн минь зөвлөөч.
Нас залуу цус шингэн болохоор зарим үедээ энэ тал дээр мэдлэг туршлага дутах юм. Заримдаа ингэж зовж нэг хүний хойноос гүйж байхаар эмэгтэй хүний сэтгэлийг бодоод түүнтэй хамт амьдралаа эхлээд бүхнийг нойлоос нь эхлээд амьдрая гэж бодогдох юм. Даан ч би түүнд сэтгэлгүй яах вэ та бүхэн минь зөвлөөч миний оронд байсан бол яах байсан бэ?
Зөвөө зөв. · 2019/06/05
Өөртөө сайн хүүхэнтэйгээ суу. Залуу минь зөв сэтгэж байна. Нас залуу, цус шингэн байгаа дээрээ эхнэрээ олж аваад эртхэн хүүхэдтэй болоо. Залуучууд одоогийн Монголын нийгэмд их эрсдэл дунд амьдарч байгаа шүү. авто осол энэ тэр учралт явдлуудаас болж хар залуугаараа хорвоог орхиж байгаа зүйлс их харагдаж байдаг. Түүний оронд эртхэн үр удмаа үлдээсэн байхад нэг учиртай шүү. Тогтсон ажил төрөлтэй л юм бол дахин дахин сурч үхсэнээ хийх юм. Заримдаа их олон сургууль сурчихаад ажилгүй байгаа, том толгойтой залуус их болсон байна лээ шүү. Өөртөө хайртайг нь сонгосон дээр. Төд удалгүй чи өөрөө дасаад хайрлаад эхлэнэ дээ. Хүүхэдтэй болбол мөн л хүссэн хүсээгүй хайртай болно доо чи. Чамайг тоохгүй хүүхний хойноос хөөгөөд суувал нөгөөх чинь насаараа чиний толгой дээр суучаад бууж өгөхгүй тамлана даа. хө. За зүтгээд бай зүтгээд бай. АМЖИЛТ
Зочин · 2019/06/02
Yuun ert huntei suudag ym be, 10 jiliin daraa suu, ym uz nud tail. Odoo suulaa , 2 jiliin daraa sallaa. Chi yg tiim l bh Hun bn.
Зочин · 2019/05/31
Сурч боловсролоо дээшлүүл. 30 хүрч бж эхнэр ав. Төлөвшөөгүй бж эхнэр авч айлын охин үрийг битгий зовоо
л · 2019/05/31
өөрөө хайрласан хүн чинь яваад өгнөө
Зочин · 2019/05/30
өөртөө хайртай хүнтэй суусан хүн л хождог юм даа
зочин · 2019/05/30
Алсдаа өөрөө л даврахгүй байж чадвал өөртөө хайртай хүнтэйгээ найзалсан нь дээр дээ
Зочин · 2019/05/30
21n nas gej shan nas daa. erthen huntei suugaad heregui bhaoo. huhedtei bolvol huuhdinhee toloo yvna. nas zaluu bga deeree mongoo tsuglulad delhiger aylaa. ym ym uz. dahin bolovsrol heregtei bol terige sur. huntei suuh gej buu yar. chi chin 21hen nastai shu dee. chini araas guigeed chamd sn geed bga busgui 1 jil huleesen genuu. 1 jil yu ch bish. harin nogoo busguigiin araas chi guigeed bgam bn. ter chmg toohgui bgam bol zugeer hay. altan tsagaa demii ureed bna zaluu min. 1 ym zovlohod huntei suuhaas omno chmg osgoj ogson av ejige shan bayrlulah heregtei bgam daa.
Зочин · 2019/05/30
Чи эр хүн юм бол эр хүн шиг шийд. Наадах асуулт чинь эмэгтэй хүнийг тавьдаг асуулт.
Зочин · 2019/05/30
Өөрт сайн хүнтэйгээ суухаар жаргадаг л гэдэг шдээ уг нь.
zochin · 2019/05/30
hetsvv yum be