Өнгөрсөн сард  хоёр удаа хуурамч  мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийхийг завдсан хэрэг гарсан билээ.  Тэгвэл  өчигдөр  энэ төрлийн хэрэг өчигдөр гурав бүртгэгдсэн байна.  Одоогоор  энэ хэргийг цагдаагрийн байгууллага шалгаж байгаа юм байна.  

Монгол улсын мөнгөн тэмдэгтийг  хуурамчаар  үйлдэх нь гэмт хэрэг бөгөөд  хуурамч мөнгийг гүйлгээнд ашигласан тохиолдолд гэмт хэрэгтэн гэж үзэн хуулийн дагуу хариуцлага хүлээх болно. Тиймээс хуурамч мөнгөн тэмдэгт байж болзошгүй гэж таамаглавал цагдаагийн хэлтэст шууд хандан шалгуулах хэрэгтэйг сэрэмжлүүлж байна.

А.Баярмаа