Олон улсын хvvхдийн эрхийг хамгаалах өдрөөр Монгол Германы хамтарсан Отгонбаяр сан Дархан-Уул аймгийн засаг даргын тамгын газар, Дархан-Уул аймгийн Нийгмийн халамж vйлчилгээний төвтэй хамтран 6 дахь жилдээ эх үрсийн баяраар орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй саажилттай хүүхдүүдэд туслах аянд хандивлагчаар оролцлоо. Улмаар  50 гаруй хүүхдэд сайн үйлс түгээж "Живх, витаминжуулах аян"- ыг амжилттай хэрэгжүүлсэн байна. Энэ удаагийн аяны санхүүжилт Монгол Германы хамтарсан Отгонбаяр сангийн үүсгэн байгуулагч хатагтай Н.Солонгын Европт тавьдаг цуврал илтгэл лекцийн таксаар цугларсан Швейцарын Берн, Лозанн, Женев хотуудын нийт 120 гаруй Монголчууд хандивласан төсвөөр санхүүжсэн юм. Хандив өгсөн Швейцарын Монголчуудад болон итгэлтэй хариуцлагатай ажилладаг Отгонбаяр сангийн хамт олон ажлын албанд талархал илэрхийлье. Сайн үйлс бvхэн дэлгэрэх болтугай