Улсын хэмжээнд Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байгаа 57 рашаан сувиллын газар байна. Эдгээр газрууд эрүүл мэндийн даатгалд даатгуулсан иргэдэд рашаан сувилал, сэргээн засах сувиллын үйлчилгээг үзүүлэх юм.

Тодруулбал, насанд хүрсэн хүн, хүүхэд, өндөр настан ялгаагүй 7-10 хоног /доод тал нь 7 хоног/эмчлүүлж, сувилуулахад тухайн сувиллын хоногийн төлбөр ямар байхаас үл хамааран 110 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх бөгөөд ингэхдээ өрхийн эмнэлгээсээ илгээх карт болон шаардлагатай тохиолдолд шинжилгээний бичгээ авч очих юм байна. 

Ингээд 2019 онд даатгалын гэрээ байгуулсан нийслэлийн болон орон нутгийн рашаан, сувиллуудын жагсаалтыг хүргэе.