Баянзүрх дүүргийн 26 дугаар  хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Олимп хотхоны 17 давхраас өнгөрсөн шөнө 23 цагийн үед  29 настай эмэгтэй үсэрч, амиа алдлаа гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. 

Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газарт “18 давхар орон сууцны барилгын 17 дугаар давхрын тагтнаас хүн унасан” дуудлагыг 06.02-ны 23:25 цагт  ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 13 км зам туулан 23:37 цагт очиход тус хотхоны оршин суугч иргэн Г /29 настай, эмэгтэй/ нь 17 дугаар давхраас үсэрч өргөтгөлийн 2 дугаар давхрын дээвэр дээр унаж нас барсан байжээ. Хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.