Эрүүл байхын тулд хүн долоо хоногт таваас доошгүй өдөр 30 минут ба түүнээс дээш хугацаагаар дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөн хийх эсвэл өдөрт 10 мянга алхах хэрэгтэй гэж үздэг.

1960 онд Японы судлаач  Yushiro Hatano “Хүн өдөрт дунджаар 10 мянган алхам алхах нь эрүүл мэндэд ач холбогдолтой гэж тодорхойлжээ.

Энэ удаа гэрийн нөхцөлд ямар дасгал хөдөлгөөн хийснээр 10 мянган алхамтай тэнцэх хэмжээний калори шатаах талаарх “Golden Gym” фитнесс клубийн багш М.Баатарын зөвлөгөөг хүргэж байна. Дасгал хөдөлгөөнийг эмчилгээний дасгал хөдөлгөөн, фитнесс буюу зорилтот дасгал хөдөлгөөн, энгийн буюу ахуйн дасгал хөдөлгөөн гэж ангилдаг. Ахуйн дасгал хөдөлгөөнд өдөрт 10 мянган алхам алхах, цахилгаан шатаар бус шатаар алхах, гэрээ цэвэрлэх гэсэн хөдөлгөөн орно. Ахуйн нөхцөлд гэртээ өдөрт хайчин суултыг 50-100, гар дээрх суниалтыг 40-120 удаа хийх нь 10 мянга алхсантай ижил хэмжээний калори шатаадаг.

10 мянган алхам алхахад хүний бие ойролцоогоор 300 килокалори буюу эрч хүчийг ялгаруулдаг. Энэ нь насанд хүрсэн хүний нэг өдөрт авах энергитэй тэнцдэг юм. Хүн тогтмол хөдөлгөөнтэй байснаараа бодисын солилцоо жигд явагдаж, илүүдэл өөхлөлт болон холестриний хэмжээ багасдаг.

Хүний өдөрт авах ёстой калори, шатаах ёстой калорийн хэмжээг биеийн онцлогоос нь хамааран тодорхойлох бөгөөд их, бага жинтэйгээсээ хамаарч 10 мянга алхахад үзүүлэх нөлөө нь харилцан адилгүй байдаг гэсэн юм.