Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө 8:00 цагт эхэлж 24 асуудал хэлэлцэхээр хуралдаж буй билээ. Тэгвэл эдгээр асуудлын нэг нь Хөвсгөл аймаг дахь фосфоритын ордыг ашиглах эсэхтэй холбоотой асуудал байжээ.

Харин Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх уг асуудлыг оруулмагц ихэд дургүйцэн, "“Намайг Ерөнхий сайд байхад энэ асуудлыг дахиж битгий оруулаарай. Дурсаад ч хэрэггүй шүү" хэмээсэн байна.

Засгийн Газрын хуралдаан үргэлжилж байна.