С.САРУУЛ

Өнгөрсөн оны аравдугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүрэг  “Япон цогцолбор”-ын орчим үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэж гэмтээгээд зугтсан хэрэг гарсан. Цагдаагийн алба хаагч гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн ч харамсалтайгаар амиа алдсан.

Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э. Л нарт холбогдох хэргийг шийдвэрлэжээ.

Тэдэнд 13- 20 жилийн ял оноож хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Эх сурвалж: www.polit.mn