Wi-Fi бол бидний амьдралыг хялбар болгосон хамгийн түгээмэл утасгүй сүлжээний технологи юм. Радио долгионы тусламжтайгаар утасгүй өндөр хурдны интернэтийн холболт бий болгодог. Бидний хэрэглэдэг гар утас, таблет, нөүтбүүк зэрэг утасгүй хэрэгслүүд нь хатуу аюулгүй байдлын стандартын дагуу цахилгаан соронзон долгион ашиглаж утасгүй сүлжээний рүүтер төхөөрөмжтэй  холбогддог. 
Харин Хорт хавдар судлалын Олон улсын агентлагаас Wi-Fi радио давтамжийн энергийг хүний биед хорт хавдар үүсгэх магадлалтай  шалтгаануудын нэгээр тодорхойлсон. Британийн эрүүл мэнд хамгааллын агентлагийн явуулсан судалгаагаар Wi-Fi рүүтер нь хүний эрүүл мэнд болон ургамалд хор хөнөөлтэй болохыг харуулсан байна. Ялангуяа хүүхдийн өсөлтийн үед ДНК-ийн бүтцэд гэмтэл үүсгэх эрсдэлтэй гэжээ.
Дэлхий даяар шинжлэх ухаанчид, хүрээлэн буй орчны группууд, эмч нар, иргэдийн зүгээс засгийн газруудад хандан харилцаа холбооны компаниудын дараагийн 5 дахь үеийн 5G утасгүй сүлжээг нэвтрүүлэх гэж байгааг хязгаарлахыг уриалж, хүн төрөлхтөн, байгаль орчинд туршиж буй э гэмт хэрэг гэж тодорхойлж байгаа юм.

Wi-Fi долгионы эрүүл мэндэд учрах эрсдлүүд

- Төвлөрөх чадваргүй болох
- Байнгын толгой өвдөх
- Чих өвдөх
- Нойргүйдэх
- Архаг ядаргаанд орох

Wi-Fi долгионоос өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

- Галт тогоо, унтлагын өрөөндөө рүүтер төхөөрөмжийг бүү байрлуул
- Халаас, бүсэндээ гар утсаа хийхгүй байх
- Автомашиндаа гар утас ашиглахгүй байх. Учир нь автомашин дотор таны толгой антенн болж хувиран долгионы өндөр идэвхжилтэй болдог.
- Цахилгаан соронзон долгионыг багасгахын тулд гэртээ утастай телефон ашиглах
- Бие давхар эмэгтэйчүүд гар утсаа хэвлийгээс хол байнга байлгах хэрэгтэй.  Гар утсаар ярихаас илүүтэй мессеж бичиж байх.
- Утасгүй хүүхдийн хяналтын монитор ашиглахгүй байх. Учир нь эдгээр нь микро бичил долгионы давтамж дээр үндэслэн ажилладаг. 
- Унтахынхаа өмнө Wi-Fi төхөөрөмжөө унтрааж салгах хэрэгтэй.

Орчуулсан Д.Оюунтуяа

tv5.mn