Сайн байцгаана уу, таалагдахгуй бол алгасаарай. Нөхөр бид 2 гэрлэлтээ батлуулах гэсэн юм аа. Тэгсэн баахан шинжилгээ өгдөг юм байна.

Тэгээд гол асуух зүйл юу вэ гэхээр жил гарангийн өмнө тэмбүү гэдэг өвчин туссанаа мэдсэн. Мэдээж нөхрөөсөө. Тэр үед галзуурах шахаж бараг салах дээрээ тулсан. Тэгээд нөхөр маань үнэнгээ хэлсэн л дээ. Хөдөө нэг хэсэг сар ч хүрээгүй ажиллахаар явсан, тэр үедээ тэр хамт ажилладаг хүмүүс нь уугаад манай хүн бас уусан. Тэгээд нэг мэдсэн нэг хүүхэнтэй унтаж байсан, өглөө сэрээд харсан хажууд байсан, би үнэндээ юу ч мэдээгүй ганц удаа болсон зүйл. Энэ бол алдаа байсан гээд гуйгаад бөөн юм болж байж нэг удаадаа гээд уучилсан. Мэдээж би эмэгтэй хүн хэцүү байсан, уйлсан орилсон хэсэг тэнэг хүн шиг явсан өдрүүд бий.

Тэр үеүдэд нөхөр маань хажууд байж байнгын намайг хайраар тэтгэж байсан. Үнэнийг хэлэхэд нөхөр маань завтай бол гэртээ л байж байдаг. Архи дарс уудаггүй тийм хүн л дээ. Уусан ч ганц 2 татаад л согтчихдог юм байгаа юм. Бид 2 хүүхэдтэй, хүүхдүүдээ бодоод тэр үедээ уучлаад өнгөрсөн. Одоо бол аль болох сөхөхгүйг л хичээдэг. Мэдээж эмчилгээгээ яс хийлгэсэн. Титр бол байхгүй гэхдээ л цусанд хадгалагдаад байж байдаг өвчин юм байна лээ. Санаа зовоод байгаа зүйл маань гэрлэлтээ батлуулахаар заавал ДОХ өгдөг юм байна. Тэрэн дээр нь энэ тэмбүүтэй гэсэн нь гараад ирвэл гэрлэлт баталж өгөхгүй болов уу?  Яадаг бол бас манай ах дүү нарын хэн ч энэ талаар мэдэхгүй.

Нөхрийн талаас ээж нь л мэддэг. Тэгээд гэрчээр заавал 2 талын хүн байх ёстой юм байна. Тэгэхээр тэр үед шинжилгээний хариу нь дээр ил гараад ирэх болов уу. Ах дүү нар маань мэдчих болов уу яах вэ гэсэн бодол толгойноос салж өгдөггүй ээ.

Зөвлөөч над шиг ингээд даван туулаад сайхан амьдарч байгаа бүсгүйчүүд байна уу. Байвал зөвлөөч. Нөхөр маань 2улаө батлуулая гээд байгаа юм аа. Арай л их юм биччихлээ уучлаарай