НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол энэ долоо хоногийн ням гариг буюу 16-нд явагдахаар болжээ. Сугалааны тохирол уламжлал ёсоор "Боловсрол" телевизээр орон даяар шууд явагдах юм.

Иргэд өнгөрсөн тавдугаар сарын 1-31 хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа энэ сарын 15-ны 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой ажээ.