Хүссэн цагтаа хүссэн бүхнээүзэх боломжтой SkyGO үйлчилгээ шинээр мэндэллээ. SkyGOньинтернэтэд суурилсан үйлчилгээ бөгөөд та дэлхийн хаана ч байсан гар утас, таблет, зөөврийн компьютер гээд хүссэн төхөөрөмжөөрөө Монгол, гадаадын телевизийн шилдэг сувгууд, албан ёсны эрхтэй кино, контентуудыг үзэх боломжтой. Хэрэв та хүссэн нэвтрүүлгээ шууд гарч байхад нь үзэж амжаагүй бол нөхөж, ухрааж, зогсоож үзэх боломж SkyGO-д нээлттэй байх болно.

Мөн нээлтийн урамшуулал болгож бяцхан үрсэд тань зориулан “Бяцхан оцон шувуу Пороро”-гоос эхлээд дэлхийн шилдэг 90 гаруй хүүхэлдэйн киног үнэгүй хүргэж байгааг дуулгахад таатай байна.

SkyGO видео сан өдөр бүр шилдэг кино контентуудаар шинэчлэгдэн, улам баялаг болсоор байгаа бөгөөд хүүхэд, гэр бүлд зориулсан, инээдмийн, адал явдалт, уянгын, сонгодог гээд гарцаагүй танд таалагдах олон арван сонголт бий гэдэгт итгэлтэй байна. Видео сан дахь бүх контентын дуу оруулалт болон хадмал орчуулгыг Монгол, Англи хэл дээр хүссэн цагтаа сольж үзэх боломжтой.

Таwww.skygo.mnсайтад хандан гар утас эсвэл и-мэйл хаягаа бүртгүүлэн SkyGOүйлчилгээг ашиглаарай. Харин гар утас, таблетаас ашиглах бол AppStoreболон PlayStore-оос SkyGO аппликэйшнийг татаж, бүртгүүлэн ашиглах боломжтой.

Мөн та SkyGO видео санд нэмэгдэх кино контентуудын мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл албан ёсны фэйсбүүк болон инстаграм хуудсанд нэгдээрэй.