Сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Б гэдэг. Би нэгэн дунд сургуулийн 11-р ангийн охин байна аа. Би хичээлдээ сайн, спортоор хичээллэдэг жирийн нэгэн охин байна.

Та бүхэнтэйгээ нэгэн зүйлийг хуваацах гэсийн. Надад чин сэтгэлээсээ зөвлөөрэй. Намайг 9-р ангид ордог намар манай ангийн багшаар нэгэн залуу нийгмийн ухааны багш ирсэн юм. Багш маань царайлаг, сайхан сэтгэлтэй, хөгжилтэй болохоор бид бүгд л багшдаа маш амархан дасаж эхэлсэн юм. Өдөр хоног өнгөрөх тусам би багшийгаа багшийн талаас биш эр хүнийх нь талаас хардаг болж түүнд улам л дасаж хайртай болж байгаагаа мэдрээд байх юм. Өнгөрсөн шинэ жилийн үдэшлэгээр багштайгаа бүжиглэж байхад надад хамгийн аз жаргалтай санагдаж байсан. Багш эхнэр хүүхэдгүй болохоор би хайраа илчилмээр санагдаад байх юм. Гэхдээ багш ч гэсэн надад бусдаас өөрөөр хандаад байдаг нь зарим үйлдлээс нь мэдэгддэг юм. Эсвэл би андуураад байгаа юм болов уу.

Манай ангийн охидууд ч гэсэн багш гоё залуу шүү даанч ангийн багш юм даа гэж ярьж инээлддэг юм. Миний хувьд одоо яах вэ? Ямар алхам хийх вэ? Зөвлөөч…