Өнөөдөр /2019.06.21/ үүрээр буюу 04:10 цагийн орчим 35 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна. Ингэхдээ Гэсэр сүмийн уулзвараас Бөмбөгөр худалдааны төвийн баруун урд уулзвар хүртэл урсгал сөрж явсан. Энэ үеэр Ниссан Жук маркийн автомашинтай мөргөлдөж хоёр хүн хөнгөн гэмтсэн хэрэг гарсан байна.

Тиймээс жолооч та согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.