Авлигатай тэмцэх газраас Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс сэжигтнээр баривчилсан талаар бид мэдээлсэн. 

М.Энхсайханыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан асуудлыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл М.Энхсайханыг баривчилсан нь үндэслэлтэй эсэхийг хэлэлцэж байгаа юм. 

Хэрвээ шүүхээс М.Энхсайханыг баривчилсан нь үндэслэлтэй гэж үзвэл 24 цагийг 48 болгох бөгөөд үндэслэлгүй  гэж үзвэл  суллах юм. 

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.