2019 он гарсаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 89 хэрэгт 186 хүн холбогдон шалгагдаж байгаа талаар бид мэдээллэсэн билээ. Энэ төрлийн гэмт хэрэг жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн дийлэнх нь 18-35 насны залуус байгаа нь нийгэмд харанга дэлдэж байгаа юм.

Тодруулбал: Цагдаагийн ерөний газарт одоогоор 89 хэрэгт шалгагдаж байгаа 186 хүний 86 хувь нь 18-35 насныхан байна.  Тэдний 4.7 хувь нь насанд хүрээгүй хүүхдүүд байгаа нь үнэхээр харамсалтай. байгааг нь анхаарал татаж байгаа аж.

Тиймээс иргэд та бүхнийг хайртай бүхнээ "Цагаан тахал"-аас хамгаалж элэг бүтэн эрүүл аз жаргалтай амьдралын төлөө хамтдаа тэмцэхийг уриалж байна. 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР