Өнөөдөр 14:19 цагт цагдаагийн байгууллагын 102 утсанд: Сонгинохайрхан Дүүрэг 4-р хороо Хүнсчдийн гудамж мах импексийн урд бохирын худагт 2 хүн унасан гэх дуудлага, мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад тус хороонд байрлах бохирын худагт Дайцэцэн ХХК-д засварчин ажилтай 1985 онд төрсөн “Б” , Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газар засварчин ажилтай 1988 онд төрсөн “У” нар унаж нас барсан хэргийг дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байгаа аж.