Дуучин Б.Халиун нэгэн цагт Киви хамтлагт дуулж залуусын хайрын харцыг булааж явсан нэгэн. Тэрбээр мэргэжил нэгт Анхаатай хайрын романс үүсгэж өдгөө хэдийнээ гэр бүлээ төвхнүүлээд өнөр өтгөн айл болсон билээ. Яг түүн шиг шоунд оролцохоосоо өмнө нам гүмхэн байсан дууч бүсгүй шилдэг оролцогчдийн өрсөлдөж байгаа дугаарт бас нэгэн өнгийг нэмэн оролцож байгааг үзэгчид андахгүй мэдэж буй. Тэгвэл Б.Халиунаа энэ удаагийн дугаарт нэг л "хувирч" байгаа гэнэ шүү. Сошиал ертөнцөд түүнийг "нүүрний хувиралтыг ердөөсөө хийлгэхгүй байна" гэх шүүмжлэл тасрахгүй байгаа бололтой.

Уг нь тэрбээр дуучны хоолойн өнгө аяс дээрээ шүүгчдээс чамлахааргүй үнэлгээг авчихдаг. Бусад оролцогчид нь чамгүй сайн хувирч "яг л түүн шиг" болж чадсан харагддаг. Харин тэр л хувирал авахгүй байгаа нууц нь юу вэ.