Монголын рок попын ертөнцөд амьд хөгжмийг мэдрүүлж, фэнүүдийнхээ зүрх сэтгэлийг оогшоож, баясгаж чаддаг хамтлаг бол НИКИТОН. Тэд энэ жил 25 нас хүрлээ. 

НИКИТОН-чууд 25 насны төрсөн өдрөө маш гайхалтай зүйлүүдийг хийж, бүтээж угтаж байна. Олон ажил төлөвлөсний нэг нь шинэ цомог, шинэ клип юм. Төв цэнгэлдэх хүрээлэнд гуравхан хоногийн дараа нижгэр тэмдэглэх гэж байгаа тус хамтлаг "НИСНЭЭ БИ" дууны шинэхэн клипээ цацаж фэнүүддээ бэлэг барилаа. 

Өдөр болгон нэг азтан тодруулж хос таксаар шагнаж байгаа гэдгийг фэнүүд нь андан суудаг болсон гэнэ шүү. Хэрвээ та ч бас азтны нэг болохыг хүсвэл НИКИТОН хамтлагийн фэйсбүүк хуудсанд лайк дарж нэгдээрэй. 

Ингээд цоо шинэхэн клипийг энэ удаад онцлон хүргэж байна.

 

 

Дашрамт дуулгахад, Таксын үнэ  VIP тасалбар 100 мянган бол энгийн нь 10 мянган төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Тасалбар борлуулах цэг: Ticket.mn 1900-1800 болон Shoppy.mn сайтаар захиалах боломжтой. 

-Улсын их дэлгүүр үүдэнд
-3,4-р хороололын Номин их дэлгүүр үүдэнд
-Дүнжингарав худалдааны төвийн үүдэнд
-Нарантуул ОУХТөвд
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тус тус худалдаалж байна.

Холбоо барих утас: 7733-6006; 7777-8985; 9063-6006; 9905-2895; 8302-8888