Эдийн засгийн ухааны доктор, “Өргүй Монголын төлөө” хөдөлгөөний тэргүүн Төмөрдөшийн Баярхүүгийн 6-р сарын 10-нд цахим сүлжээгээр хийсэн мэдэгдэл

( FACEBOOK LIVESTREAM)-ийг товчлон хүргэж байна.

 

Өнөөдөр мэдээлэл хийх болсон шалтгаан нь 2019 оны 6 сарын 6-ны өдөр Монгол Улсын Үндсэн Хуульд Нэмэлт Өөрчлөлтийн төслөө МАН-ынхан өргөн бариад, 7 сарын 3-ы өдөр хавьцаа маш яаралтай батлах гэж байгаа учраас байр сууриа илэрхийлж байна. Та бүхэн минь давын өмнө сайтар сонсон, улмаар өөрсдөө бодож, хоорондоо ярилцаад авах гээхийн ухаанаар хандаарай. Үндсэн хууль гэж юу юм бэ? Монгол улс Үндсэн хуультай юм уу, үгүй юм уу гэдгээс яриагаа эхлэе. Тэгэхээр би олон жилийн турш Монголчууд яагаад өрөнд орж, төгрөгийн ханш нь унаж, мөнгө хүүлэгчдийн барьцаанд ороод байна? гэж судалж явсаар ерөөсөө Монгол улс төргүй юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Яагаад гэвэл манай төр өөрөө мөнгө санхүүгийн болон сангийн буюу татварын бодлогоо явуулах эрх мэдэлгүй, бүгдийг нь гаднаас долларын эзэд  Олон Улсын Валютын Сангаар дамжуулж хянадаг нь тодорхой болсон .  

 

Түүнчлэн ерөөсөө бид нарт 1992 онд Үндсэн хууль нэртэй, ямар ч эзэнгүй, төргүй байхаар зохицуулсан, хууль гэж нэрлэхэд хэцүү бантанг тухайн үеийн Азийн Сан нэртэй Америкийн тагнуулын байгууллага зөөлөн хүчний бодлогоор шургуулж, Монголчууд бид нарыг хөөргөж байгаад батлуулчихсан юм байна лээ.

 

Хэрвээ бид нар Үндсэн хууль шиг Үндсэн хуультай байсан бол ингэж 30 тэрбум ам.долларын өрөнд орж, дотор талдаа жилийн 20-30 %-ийн хүүтэй мөнгөнд барьцаалагдаж, төр лүү очсон мэдээлэл сайтай, хуйвалдсан нөхдүүд л хүү багатай зээл авч, дараа нь тэр зээлээ 30, 40%-ийн зээлтэй, эсвэл ломбардын гарын зээлтэй  ядарсан хүмүүс хүүгээ тэр ачааллыг нь хаяад, өөрсдөө байнга хулгайч маягаар амьдраад сурдаг ийм дээрэмчин, урвагч, хулгайч нарын бүлэглэл Монголчуудын толгой дээр төр гэж гараад суучихгүй байсан. Өөрөөр хэлбэл 1992 онд бид Үндсэн хууль нэртэй боловч яг үнэндээ бол дэлхийн жишгээр ямар ч Үндсэн хууль биш юмыг Үндсэн хууль гэж итгээд, тэрнийхээ дагуу амьдарч байна гэж хууртчихаж... Засгийн газар ердөө гуравхан үндсэн үүрэгтэй. Мөнгөө хэвлэх ёстой. Хэвлэсэн мөнгөө ард түмэнд хүүлэхгүйгээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэх ёстой. Дараа нь тэр хэвлэсэн мөнгийг нь хүүгүйгээр авсан бизнес эрхэлж байгаа, амьдарч байгаа хүмүүсийн ашиг орлогоос нь хамааруулаад татвар авахаас биш, хавтгайруулж татвар авахгүй гэсэн шийдлийг гаргадаг төрийг л Үндсэн хуулиараа баталгаажуулах юм бол сая бид мөнгө хүүлэгчдээс чөлөөлөгдөн, өөрсдөө мөнгө санхүү, татварын бодлогоо явуулж, гадаад худалдаагаа эрхлээд, мөнгөний ханш нь тогтвортой болж, санхүүгийн эрсдлүүдээс салж, цэвэр эдийн засгийн үр өгөөжөө амсдаг тогтолцоонд орно.

ҮНДСЭН ХУУЛЬ гэдэг бол нийгмийн гэрээ. 

Жишээлбэл: 3 сая 200 мянган Монголын ард түмэн бид нар ийм үүх түүхтэй үндэстэн. Өвөг дээдэс маань бидэнд 1,5 сая хавтгай дөрвөлжин км газар нутаг үлдээсэн. Энэ нутгийн азрын доорх болон дээрх баялаг нь биднийх. Энэ газар нутагтаа газрын доорх баялаг болон дээрх шим ертөнцийн баялгаа 3,2 сая Монголчууд  маань  эзэмшинэ. Үүний тулд төрөө сонгох зарчмаар бий болгоод, удирдаж чадаагүй нэгэндээ хариуцлага тооцоод явах зэрэг нийгмийн үндсэн гэрээгээ тунхаглаж, зохицуулсан суурь, зарчмын баримт бичгийг л Үндсэн хууль гэж нэрлэх ёстой юм. Гэтэл бид нар 1992 онд үндсэндээ хууртчихаж.  

Өөрөөр хэлбэл нэгэнт Үндсэн хууль гэдэг маань яг ард түмнийхээ төлөө үйлчилж байх,  төрийн үүргийг тогтолцоо байдлаар хариуцлагажуулж, үүрэгжүүлсэн тогтолцоо гэж ойлгох юм бол бид төргүй, эзэнгүй, Үндсэн хууль нэртэй ч Үндсэн хууль биш юмтай явсаар байгаад хямрал маань дээд цэгтээ тулчихсан байна. 

Монголын ард түмэн өнөөдөр МАНАН дэглэм, “Шудрага бусын хонгил”, оффшорчид, урвагчид, хулгайчид гээд байж болох бүх шинжээр нь сүүлийн хорин хэдэн жил толгой дээр нь гараад зайдалчихсан хүмүүсээ мэддэг болсон. Тэгтэл мөнөөх эрх баригчид маань амь тавихынхаа өмнө насаа уртасгах үүднээс харийн мөнгө хүүлэгчдийн тоглоомын Засгийг бий болгоход зориулагдсан Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт хийх маягаар дахиад нэг хоног ч гэсэн тэр Саарал ордонд сандал ширээндээ суух гэсэн бэртэгчин санаа агуулж буй нь илт байгаа тул би байр сууриа илэрхийлж байгаа юм. 

 

 

Ерөнхийдөө манай нийгэмд  Үндсэн хуультай холбоотой гурван төрлийн байр суурь зонхилж байна.

Нэгдүгээрт, 1992 оны Үндсэн Хууль бол сайн хууль, потенциал нь дуусаагүй. Харин органик хуулиуд болон хэрэгжүүлж байгаа хүмүүсээс л үүдэлтэйгээр нийгэм хямарч байна. Иймээс органик хуулиудаа зас, хэрэгжүүлж байгаа хүмүүстэйгээ хариуцлага тооц гэсэн байр суурьтай нэг хэсэг байгаа.

Хоёрдугаарт, Надтай адилтай байр суурьтай хүмүүс буюу ерөөсөө 1992 оны Үндсэн хууль бол сайн биш харин ч маш тааруу хууль  юм байна. Иймээс цоо шинээр, ард түмэн дахиж дундаасаа Үндсэн хуулийн хуралдаан юмуу, Ардын түр хурал гэж зохион байгуулж, 200-300 хүнийг сонгох хэрэгтэй.Тэд нь хуралдан, шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулан, хэлэлцэж, батлах ёстой гэдэг төгс гаргалгаа хийж байгаа нэг хэсэг мөн бодитой бий болчихож. 

Гуравдугаарт, энэ одоо байгаа Үндсэн хуулийн маань үндсэн суурь нь бол гайгүй ээ, иймээс үүндээ суурилж тодорхой бага зэрэг засвар хийгээд явчихъя гэдэг хүмүүс буюу шулуухан хэлэхэд МАНАН дэглэмийн луйварчид, тэд гарын гар хөл бологсод.

 

Хэрвээ МАН-ынхан энэ өргөн барьсан төсөлдөө үнэхээр засаглалын хэлбэрээ зөв болгоод, ард түмэн  сонгосон төртэйгөө хариуцлага тооцоод явдаг байх зарчмын өөрчлөлтийг хийсэн бол би дэмжихэд байна. Харамсалтай нь энэ хуулийн төслийг  үзэхээр ерөөсөө тийм санаа байхгүй нь маш тодорхой харагдаж байна. Өнгөлөн далдлалт маягийн нэг хэд хэдэн ач холбогдол багатай заалтууд буюу жишээ нь орон нутагт өөрөө удирдах эрхийг нь өгч байгаа  мэтээр багийн дарга, сумын даргаа сонгодог болгох жижиг залиуд агуулчихаж. Гэтэл зарчмын хувьд гурван ноцтой өөрчлөлт байна.

 

Нэгдүгээрт,  МАНАН дэглэм улс төрийн насаа уртасгаж, өөрсдөө дахиж үлдэх гэж байгаа гэдгийг нь баталгаажуулсан ганцхан жишээ.

Ер нь энэ ардчилал гэж нэрлээд байгаа тогтолцооны суурь зарчим нь тухайн ард түмэн өөрөө өөрсдийнхөө хувь тавилангаа шийдээд, амьдралаа авч явах. Тэр нь ердөө л сонгох эрх. Гэтэл эд нар яаж байна? 1992 оны тэр нэг зэрэмдэг Үндсэн Хууль нэртэй баримтанд бол УИХ-ын гишүүдийг мажоритар маягаар буюу шууд сонгохоор заалттай. Гэтэл Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр УИХ-ын сонгуулийг ямар хуулиар, яаж явуулахыг УИХ өөртөө авч үлдээд, бүр дордуулчихсан. УИХ хүссэн үедээ хүссэн хэлбэрээрээ сонгуулийн хуулийг өөрчилж, явуулж байх нь. Энэ бол жижиг мэт авч маш ноцтой хортой заалт. 

Хоёрдугаарт,  Ер нь Монгол улс нэг бол Ерөнхийлөгч нь Засгийн Газраа толгойлдог Ерөнхийлөгчийн засаглал руугаа ор. Эсвэл Ерөнхий сайд нь өөрөө Засгийн Газраа толгойлдог парламентын сонгодог засаглал руугаа орох эсэх сонголтоо хийх цаг болсон. Гэтэл энэ өөрчлөлтөөр 1992 оны Үндсэн хуулинд байгаа Ерөнхийлөгчийн хагас, хагас парламентын юм шиг  засаглалаа хэвээр нь авч үлдэх байтугай бүр дордуулчихсан. Монгол улсын Ерөнхийлөгчтэй холбоотой хууль санаачилдаг, хуулинд хориг тавьдаг эрх мэдлийг нь ерөөсөө хөндөөгүй. Гэхдээ 2-р зүйл  буюу Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлт хэзээнээс мөрдөгдөх тухай зохицуулж байгаа хэсэгт ийм заалт байна. Монгол улсын Үндсэн хуулийн 30-р зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан нэмэлт өөрчлөлтийг 2025 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө гэжээ. Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ 2019 оны 7 сарын 3-нд баталчихаад, 2020 оны 7 сарын 1-нээс эхлээд мөрдөж эхэлнэ гээд заачихсан байгаа. Улсын Их Хурал нь болохоор 2020 оны УИХ-ын ээлжит сонгууль болсны дараагаас эхлээд  нэмэлт, өөрчлөлт үйлчилнэ гэж Үндсэн хуулийнхаа төсөлд заачихсан мөртлөө яагаад Ерөнхийлөгчийг 2025 оноос гэсэн юм бэ? 

 

 

Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгч нь 2021 онд сонгогдчихоод байхад 2021 оны 7 сарын 1-нээс биш 2025 оны 7 сарын 1-нээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь үйлчилж эхэлж байгаа юм?  

Энэ бол МАН-ынхан  Ерөнхийлөгч Х.Баттулгатай хуйвалдаж байна гэсэн үг. Эсвэл Х.Баттулгыг ямар нэг байдлаар наймаанд уриалж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжүүлэх гэсэн заль. 

 

Гуравдугаарт, Шүүхтэй холбоотой заалтууд. Жишээ нь : Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр 5-аас доошгүй жил ажилласан, 30 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан, анхан шатны шүүхэд 6-аас доошгүй жил шүүгчээр ажилласан байна. УДШ-ийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр 15-аас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн Монгол улсын иргэнийг 12 жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно гэж байгаа юм. Томилно шүү, та нар сайн уншаарай, ТОМИЛНО. 

Хамгийн ичгүүртэй нь энэ заалт нь хэзээ хэрэгжиж  эхлэх вэ? гэдэг дээр 2020 оны 7 сарын 1-ны өдрөөс өмнө томилогдсон УДШ-ийн шүүгчийн бүрэн эрхийн хугацаа нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 12 жил байна гэсэн байгаа юм.

Ц.Элбэгдоржийн томилсон Ц.Зориг гэдэг шүүгч. Үндсэн хуулиараа 6 жил байх ёстой байсан ч 9 жил болж байж сая аргагүйн эрхэнд өргөдлийг нь өгүүлээд сольсон.

 

Монголын ард түмэн 2020 онд шинэ УИХ-ыг сонгоно. 2020 оны 7 сарын 1-нээс эхлээд шинэ Үндсэн Хууль хэрэгжиж эхэлнэ. 

Гэтэл одоо энэ 2020 оны 7 сарын 1 хүртэл байх өнөөдрийн энэ МАН-ын 64-тэй УИХ  УДШ-ийн Ерөнхий шүүгч буюу хамгийн сүүлийн алх, цохиж, хулгайч луйварчдыг бүгдийг нь авардаг хүнээ 12 жилээр,  тэгэхдээ өөрсдийнхөө найдвартай хүнээр томилчихоод явах гэж байгаа ийм залилан, хуйвалдаан. 

 

 

Ц.Элбэгдоржийн алдааг давтахгүйн тулд  өнөөгийн эрх баригчид залиа бүр илүү нарийн болгож хийж байна. Ц.Элбэгдорж бол АТГ-ын дарга, Прокурор нар 6 жилийн хугацаанд ажиллаж байх хооронд нь өөрийнх нь орны хүн нь гарчихна. Иймээс ч өөрт нь хэрэг үүсгэж чадахгүй гэж тооцон, органик хуулиндаа найдчихсан байсан. Гэтэл органик хуулийг нь өөрчилж байгаад АТГ-ын даргыг солиод, прокурорыг нь солиод “Шударга бусын хонгил”-ыг нь нураачихсан. Шинэ МАНАН яг Ц.Элбэгдоржийн замаар 12 жилээр тавигдсан өөрсдийнх нь Дээд шүүхийн Ерөнхий шүүгч ямар ч тохиолдолд өөрсдийг нь цагаатгачихна үзэн,  хамгийн багадаа 12 жилдээ ямар ч хуулийн хариуцлага үүрэхгүй байх дархлаагаа Үндсэн Хуулиар бий болгох гэж байна. Тэгэхээр бид маш идэвхтэй тэмцэхгүй бол МАНАН насаа уртасгахын сацуу 12 жилдээ ямар ч хуулийн хариуцлага хүлээж шийтгэл амсахгүй болох нь ээ.

Мөн Үндсэн Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах дэгийн тухай  хуулиараа хэрвээ нэг удаа Үндсэн Хуулинд өөрчлөлт оруулсан тохиолдолд бүх ард түмний санал асуулга явуулах замаар ч тэр, тухайн УИХ нь ч тэр дахин найман  жилдээ Үндсэн Хуулиндаа гар хүрч болохгүй байх түгжээг хийчихжээ. Тэгээд хэлэлцэх явцдаа эд нар яаж ч булхайцаж болно шүү. Тийм учраас ард түмэн минь Ц.Элбэгдорж, М.Энхболдынхоос илүү аюултай хэзээ ч ял хүлээдэггүй, шийтгэл амсдаггүй хүмүүс дархлаажиж үлдэх гээд байгааг онцгой анхаараарай.  Монгол Улсын  гадаад өрийн ерөнхий динамикийг харах юм бол 2016 онд байсан өр өнөөдөр хамгийн багаар 5, бараг 7 тэрбум доллараар нэмэгдсэн. Одоо Үндсэн Хуулийг ийм маягаар өөрчилвөл, МАНАН дэглэм 2025 он хүртэл эрх барина гэж үзвэл өнөөдрийн 30 тэрбум ам.долларын өр 50 тэрбум болчихсон, Засгийн Газар нь өрөө сунгаад л сууж байна шүү.  

Иргэдийн амьдралд эмгэнэлтэйгээр маш хүчтэй нөлөөлдөг санхүүгийн хоёр үзүүлэлт байдаг. Нэгдүгээрт, гадаад өр. МАНАН дэглэм цаашаа амьд үлдчих юм бол энэ өр улам нэмэгдэнэ. Нөгөө талдаа гадаад өр доллараар хэдий чинээ нэмэгдэнэ, төдий чинээ төгрөгийн ханш яг урвуу харьцаагаар унадаг. Өөрөөр хэлбэл, та нар 500 мянган төгрөгийн цалинтай хүн 4 жилийн өмнөхтэй харьцуулбал худалдан авах чадвар нь 250 мянган төгрөг болчихсон байгаа. Яг энэ дэглэмээр явах юм бол Монгол улсын өр 40-50 тэрбум доллар болно, 3-4 жилийн дараа. Төгрөгийн ханш өнөөдрийнхөөсөө дахиад 2-3 дахин уначихсан байна шүү!

 

 

Ингээд Монголын ард түмэн төлж барахааргүй өрөнд орно. Эцэст нь олон улсын банк, санхүүгийн буюу долларын эзэд биднийг Хятадад зараад л дуусна.

 

Мөн одоо энэ үзэн ядаад байгаа “Шударга бусын хонгил” хэзээ ч устахгүй. Харин бүр ч УДШ-ийн Ерөнхий Шүүгч нь 12 жилээр баталгаажиж байгаа тохиолдолд Монголын ард түмэн цаашдаа нэг ч урвагч, хулгайчийг барьж хариуцлага тооцож чадахгүй. Дандаа шүүх дээр мөнөөх МАНАН-гийнхан мултардаг болно. Иймээс ч та бүхэн минь авах гээхийн ухаанаар хандаад хоорондоо сайн ярилцаарай. Яахав, МАНАН-гийнхан, тодруулбал МАН-ын УИХ-ын 64 гишүүн 7 сарын 3-ндаа хүчиндээд ч хамаагүй Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтөө баталчихаж ч мэднэ. 

Гэхдээ энэ нь ямар хортой үр дагавартай вэ? гэдгийг ингээд баримтжуулаад, баталгаажуулаад үлдээчихэж байгаа учраас хэзээ нэгэн цагт түүх эд нартай заавал хариуцлага тооцно. Ард түмэн ч гэсэн хариуцлага тооцно. Үүнийг харин ёстой зөнч, үзмэрч шиг хэлье дээ. 

 

Эцэст нь бас нэг зүйл хэлье. Сүүлийн 2 жил Д.Лүндээжанцан тэргүүтэй МАН-ынханд маш их сануулсан даа.

Стэнфордын их сургуулийн профессор Ж.Фишкены “Зөвлөлдөх ардчилал” гэдэг тэр залийг худлаа халтар хултар дутуу ойлгочихоод битгий дагаж гай болоорой, та нар. Түүхэн гэмт хэрэгтэнүүд болно шүү, та нар.

Өнөөдөр миний ярьж байгааг та нар тоохгүй байж болно. Ард түмэн ойлгохгүй байж болно. Та нартай заавал хариуцлага тооцно, МАН-ынхаан.

Д.Лүндээжанцанд хандаж хэлэхэд, “Битгий үхэхдээ үхэр буугаа тавиад бай, Лүдээжанцаан.”  Ер нь сүүлийн үеийн хийж буй үйлдлээс нь хараад дараах гурван дүгнэлтийг Д.Лүндээжанцан дээр хийж болж байна. Нэг, Сүүлийн хоёр жилийн хугацаанд ҮХ-ийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой ярьсан юмнууд чинь зүгээр академик шинжлэх ухаан талаасаа, логик талаасаа бол авцалдаагүй маш их будилсан, худлаа үнэн ам дагуулсан, зүгээр аргалах гэсэн нохой зальтай чинь харагдаад байна, Лүндээжанцаан, 

Хоёрдугаарт, ерөөсөө тэр цаанаасаа наад удам судар чинь хатгаад байдаг юм уу, тэр муу сүнс, чөтгөр чинь хатгаад байгаа юм уу? Ер нь бадамлаад  амь тавих гэж байгаа хүн шиг харагдаад байна шүү, Лүндээ. Битгий тэгж үхэхдээ үхэр буугаа тавьж, хүмүүсийг хорлоод, өөрийгөө болон үр хүүхдээ насан туршид нь хэдэн үеэр нь хараалгаач ээ. Үнэхээр тэр Төвдийн шашны номлолдоо итгэдэг юм бол чи тэр халуун тамдаа шатна шүү, Д.Лүндээжанцаан. Ийм хорлонтой өөрчлөлт Монгол Улсын Үндсэн хуулинд хийж, МАНАН дэглэм нэртэй хулгайч, луйварчдын засаглалын насыг уртасгах нүглийг Монголын ард түмний өмнө хийх юм бол чи заавал үйлийнхээ лайг үүрнэ.

 

Эдийн Засгийн Ухааны Доктор Т.Баярхүү

 

Товчлон сийрүүлсэн Д.Ганбаатар