Үндэсний аудитын газраас Монгол Улсын Ерөнхий прокурорын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийгдсэн санхүүгийн тайланд аудитын шалгалт хийсэн байна.

Шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн байна. Тухайлбал,

  • Дорноговь аймгийн Прокурорын газрын нягтлан бодогч нь ажилтнуудын нэр дээр цалин илүү бодож өөрийн дансанд авч ашигласнаас 7.7 сая төгрөгийн авлага үүссэн, мөн байгууллага хувь хүний дансанд 3.8 сая төгрөгийг шилжүүлэн авсан зэрэг зөрчлүүдийг дотоод аудитаар илрүүлсэн ба уг асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгаж байгаагаас шалтгаалан санхүүгийн тайланд нь сөрөг санал дүгнэлт өгсөн байна.
  • Анхан шатны нотлох баримтгүй зардал гаргасан, шатахууны зардал баримтаар нотлогдоогүй, ээлжийн амралт, цалин илүү олгосон гэх мэт нийт 3.1 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоосон байна. /Говь-Алтай аймгийн Прокурорын газар 0.3 сая, Орхон аймгийн Прокурорын газар 0.6 сая, Ховд аймгийн Прокурорын газар 0.7 сая, Баянзүрх дүүргийн Прокурорын газар 0.6 сая, Булган сум дундын Прокурорын газар 0.3 сая, Замын-Үүд сум дундын прокурорын газар 0.6 сая төгрөг/
  • Шатахууны тооцооны анхан шатны баримт бүрдүүлээгүй, бараа материалын тайлан гаргаагүй, худалдан авалтыг харьцуулалтын аргаар хийгээгүй, цалингийн урьдчилгааг удирдлагын зөвшөөрөлгүй олгосон, авлага, өглөгийг барагдуулаагүй гэх мэт нийт 31.9 сая төгрөгийн зөрчилд албан шаардлага өгсөн байна. / Говь-Алтай, Орхон аймгийн Прокурорын газар, Баянзүрх дүүргийн прокурорын газар 27.8 сая, Налайх-Багахангай дүүргийн прокурорын газар 3.3 сая, Ханбогд сум дундын прокурорын газар 0.8 сая зэрэг алдаа, зөрчлүүд илэрсэн байна.

Аудитын шалгалтаар илэрсэн алдаа, зөрчилтэй асуудал гаргасан албан тушаалтны нэрийг хүргэж байна.