Сайн байцгаана уу зөвлөлдөх хүн үнэхээр их хэрэгтэй байгаа тул асуудлаа бичье. Намайг бүр багад минь аав ээж 2 маань салсан юм билээ.

Үүнээс хойш 26 жил аав гэх хүнтэйгээ огт холбоотой байгаагүй ээжээсээ асууж ч байгаагүй . Ухаан орсон цагаасаа аавыгаа гэж бодож дуудаж өссөн үнэхээр сайн хойд аавтай /гэхдээ хойд гэж боддоггүй шүү тодотгох гэж л бичлээ/
Би өөрөө гэр бүлтэй нөхөр 2 хүүхэдтэй хайр халамж мөнгө төгрөгөөр дутдаггүй элбэг хангалуун сайхан л амьдарч өөрсдийн гараар амьдарлаа бүтээж буй залуу сайхан гэр бүл .
Төрсөн аавынхаа нэрийг л хальт сонсож байсан бусдаар үнэхээр юу ч мэдэхгүй л дээ гэтэл өчигдөр надад чат ирлээ .Уншсан чинь аав нь байна одоо би хөгширлөө охинтойгоо холбоотой баймаар байна гэнэ /фб-гээс хайж олсон байхөө/
Гэнэт палхийгээд холхон бай юун аав юун охин гэж хэлээд блоклоод хаясан. Үнэхээр гомдолтой байнаа надад бол . Өчнөөн жил үхсэн юм шиг байж байснаа одоо гэнэт ингээд миний амьдралд халдаад ороод ирлээ.Нөхөр маань өсгөсөн аавыг минь хойд аав гэж мэддэггүй/тийм л сайхан аав минь/ би хэлэх ч хүсэл огт байхгүй төрсөн аавыгаа хүлээж авах сэтгэл надад үнэхээр алга
Одоо би яах вэ яах ёстой вэ хэрэггүй үедээ үр хүүхэдтэй гэдгээ мартаж амьдарсан байж одоо нээх надаас илүү хэрэгтэй хүн байхгүй юм байх. Би яг яах вэ юу хийх хэрэгтэй вэ үнэхээр холбоотой баймааргүй хармаарчгүй байна .