Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын харьяатаас гаргах тухай зарлиг гаргаж, "Аварга овогт Мөнхбатын Даваажаргалыг Монгол Улсын харьяатаас гаргахыг зөвшөөрөв" гэж Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч дөнгөж сая мэдээлэв.  

 

Хакухо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ өнгөрсөн дөрөвдүгээр сард гарган, Ерөнхийлөгчид хүргүүлээд байсан юм. Хуулийн дагуу Ерөнхийлөгч холбогдох байгууллагаас ирүүлсэн саналуудыг нэгтгэж, судалж М.Даваажаргал аваргыг Монгол Улсын иргэншлээс татгалзсан хүсэлтийг нь хүлээж авч ёсчилсон байна. 

 

Ерөнхийлөгч зарлиг гарсан бол Гадаадын иргэн, харьяатын газарт хүргүүлж, тухайн хүсэлт гаргасан иргэнд зарлигийг хүргүүлж, мэдэгддэх хуулийн зохицуулалттай юм.