“Яг түүн шиг” шоуны хагас финалын дугаар зургадугаар сарын 30-ны өдөр болж өндөрлөсөн. Хагас финалын дугаарт авьяаслаг оролцогч Т.Бархүү дуучин Б.Амархүүг дуурайн түрүүлж, 10 сая төгрөгний эзэн болсон билээ. 

Тэгвэл Т.Бархүү шагналынхаа мөнгийг Б.Амингэрэл охинд хандивлалаа. Тодруулбал, Тэрбээр өмнө нь "Шагналын мөнгөө ард түмэнтэйгээ хуваалцана. Чухам юу хийхийг одоо сайн хэлж мэдэхгүй байна" хэмээн ярьж байсан юм.

Тиймээс Т.Бархүү хэлсэндээ хүрч Б.Амингэрэл охинд шагналынхаа мөнгөнөөс багахан хэмжээний хувийг хандивласан байна.

Бяцхан охин Б.Амингэрэл охины хувьд БНСУ-д элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхийн тулд 440.000.000 сая төгрөг шаардлагатай байгаа юм.