"Сочи-2014” паралимпийн наадмын гурав дахь өдөр Монгол Улсын тамирчин эрэгтэйчүүдийн сонгомол техникийн 20 км-ын зайн уралдаанд Б.Ганболд 1:04:01 цагийн амжилтаар XIII байр эзэлжээ.

Энэ зайд ОХУ-ын Рушан Миннегулов 50:55.1 минутын амжилтаар алтан медаль хүртсэн бол Финландын Илка Томисто/51:31.5/, ОХУ-ын Владислав Лекомтев/51:44.6/ мөнгө, хүрэл медалийн эзэн болов 12 улсын 20 тамирчин гараанаас гарсанаас 18 нь барианд оржээ. БНХАУ-аас таван тамирчин оролцсон боловч хоёр нь замаа дуусгаж чадаагүй юм.

Манай тамирчин Б.Ганболдын хувьд энэ сарын 12-нд ойрын зайн 1000м, тэмцээний хаалтын өдөр буюу 16-нд дундын зай 10 км-т өрсөлдөнө.
 

Д.Ана