Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7-р баг Хурх тосгоны эмнэлэгт нас барсан хүүхэд хүргэгдэж ирсэн байна. Үүнтэй холбоотойгоор эмнэлгийн зүгээс цагдаагийн байгууллагад энэ тухай мэдээлэл өгсөн. Уг мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгахад  Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт оршин суух хаягтай Н.Б гэх 13 настай эрэгтэй хүүхэд моринд чирэгдэж 2 бугалаганы ар, нүүр хацар орчим зулгаралттай, баруун нүд хөхөрч хавдсан байдалтай нас барсан байна. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. 

Эцэг эхчүүд амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдэд тавих анхаарлаа нэмэгдүүлж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.