Өчигдөр буюу 2019.07.08-ны 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр  хороо Айдсын даваа, Айдсын давааны урд замд BeiBen маркийн автомашины жолооч Ц нь Тoyota Vitiz маркийн М болон Mitsubishi Fuso маркийн Э жолоочтой автомашинтай мөргөлдөж жолооч 30 настай, эрэгтэй М нас барж, зорчигч 27 настай эмэгтэй Х,  6 настай эрэгтэй Ө нар гэмтсэн ноцтой зам тээврийн осол гарсанг шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна.

 

Баяр наадмын өдрүүдэд эхэлж байгаа тул жолооч та бүхэн шөнийн цагт гэрлээ шилжүүлж, хурдаа тохируулан бусдын амь нас эрүүл мэндийг хамгаалахыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.