Реппер Gee "Геометр" цомгийн нээлтээ хийхээр бэлтгэлээ базааж эхэлжээ. Тэрбээр  энэ сарын 22-нд 15.00 цагт “Hi-Fi Mega Store”-ын доод давхарт байрлах "The Basement" арт кафед  цомгоо танилцуулах юм. Түүний “Geeometry” цомог нийт 14 дуунаас бүтсэн бөгөөд 11 цоо шинэ дуутай гэнэ.  

Дашрамд дуулгахад, цомог 10 мянгаар төгрөгөөр худалдаалагдах юм байна. Мөн цомгийн нээлтийн үеэр түүний шинэ уран бүтээл “Хэн бэ” дууны клипийг олны хүртээл болгох нь ээ. 

Хурц үг хэллэгээрээ санаа бодлоо илэрхийлдэг Gee цомгийнхоо нээлтийн тухай өөрийн фейсбүүх хуудаснаа “Цахим биш бодит ертөнцөд тэр өдөр уулзацгаая” хэмээн уриалсныг дуулгаж байна.

Д.Ана