Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны тавын даваанд Увс аймгийн Тэс сумын харьяат, Аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ Улсын заан Н.Жаргалбаярыг өвдөг шороодуулж, шинээр Улсын начны цолын болзол хангалаа.

Мөн Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат,  аймгийн арслан А.Давааням Улсын харцага М.Бадарчаар тав давж, Улсын начин цолын болзол хангалаа.

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, аймгийн арслан Б.Цэдэнсодном Улсын харцага Х.Гантулгаар, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, аймгийн арслан Б.Орхонбаяр аймгийн арслан Ц.Сандагдоржоор, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан Н.Баярбаатар Улсын аварга Г.Эрхэмбаяраар тус тус тав давж, Улсын начин цолын болзол хангаад байна.